Kamagra por la cual los hombres con de tenian mas tratables es un nerviosismo de alimentos o hay forma de contactar el sitio web por telefono. Vardenafil actavis Viagra Original solo ayuda a la disfuncion erectil causada por arteriosclerosis.

Бидний оролцоо нөлөөлөл ТББ
Хувь хүн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг дээшлүүлж, тэдний нийгмийн сайн сайхны төлөө ажиллах санаачлага, оролцоог дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна

Бүсгүйчүүд 21-р зуун ТББ
“БҮСГҮЙЧҮҮД 21-Р ЗУУН ТӨВ” Төрийн Бус Байгуулага нь оюуны болон уран бүтээлч хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих хамтран ажиллах, бага орлоготой хөдөлмөр эрхлэх аргаа олж чадахгүй байгаа эмэгтэйчүүд ажил эрхлээгүйгээс болж ядууралд өртөж байгаа учраас тэдэнд туслах зорилгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, нам бус, төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нь хөдөө, орон нутагуудад тогтмол үйл ажиллагаа явуулсанаас Увс аймгийн Тариалан суманд ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой 8 удаагийн сургалт зохион байгуулж 1500 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан, 4 удаа мачин тариаланч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон.
Үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох зорилгоор Хүний Эрхийн Төрийн Бус Байгууллагын Форум, Монголын эмэгтэйчүүдийн Холбоо, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний гишүүн байгууллагаар элсэн орж жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүд хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг, хүний эрх, ардчиллыг хангах, нийгмийн шударга ёсны төлөө ажиллах болсон.
БҮСГҮЙЧҮҮД 21-Р ЗУУН ТӨВ Төрийн Бус Байгуулагын удирдах зөвлөл 8 гишүүнтэй ба бүгд тухайн салбартаа манлайлагч эмэгтэйчүүд юм.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Уран бүтээлч эмэгтэйчүүдийг дэмжин хамтран ажиллаж урлагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх эрхэм зорилготой.

ДемоКрэйзи залуусын төв ТББ
ДемоКрэйзи” залуусын төв хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлс, нийгмийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын түгээн төлөвшүүлэх, залуусын хувийн хөгжил, ардчилал, иргэний боловсрол, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилготой. 2008 оноос эхэлсэн “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аяны оролцогчид энэ төвийг үүсгэн байгуулсан бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хүний эрх нь тэгш, бүрэн хангагдсан шударга, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн төлөөх олон талын төлөөлөл болсон идэвхтэй, бүтээлч оролцоонд түшиглэсэн, нийгэмд гүн гүнзгий эерэг нөлөө үзүүлж чадахуйц залуусын хөдөлгөөнийг өрнүүлэх зорилготой. Бүхий л үйл ажиллагаа залуусыг өөртөө илүү итгэлтэй, хүний эрх, эрх чөлөөний болон жендэрийн өндөр мэдрэмжтэй, иргэний болон ардчиллын боловсролтой, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах, аливаа асуудлыг тайван замаар, бүтээлчээр шийдвэрлэх, мөн өөртөө шүүмжлэлтэй хандах чадвартай болж төлөвшихөд нь туслахад чиглэнэ.


Казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбоо
Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо нь үндэсний хэл, соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвөрмөц ёс заншлаа хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор 2006 онд байгуулагдсан. Тус холбооны зорилго казах эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулах, авьяас билгийг нь нээх, дуу хоолойг нь зохих шатны байгууллагад хүргэх, үлгэр дууриалалтай эмэгтэйчүүдийг олон түмэнд сурталчлан таниулахад оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд холбооноос санаачлан “Ару жулдыздар” сэтгүүлийг тогтмол гарган олны хүртээл болгож байна.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан
ЛЭOC нь 1992 онд байгуулагдсанаасаа хойш Монгол улсын 21 аймагт салбар зөвлөлтэй, 9000 гаруй гишүүдтэй болон өргөжсөн. ЛЭОС-ийн эрх барих дээд байгууллага нь Бага хурал бөгөөд Ардчилсан хамтын улирдлагаар бодлогыг хангах үүрэг бүхий Удирдах Зөвлөл /9 гишүүн/, Хяналтын Зөвлөл /5 гишүүн/, орон тооны 3 ажилтантай Гүйцэтгэх алба үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн хөтөлбөрүүд:
- Эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр
- Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр
- Орон нутгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр
- Хяналт мониторинг хийх хөтөлбөр
- Чадавхийг бэхжүүлэх хөтөлбар

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв нь 2003 онд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, Төрийн Бус Байгууллага юм.
Гүнж төв нь өсвөр насны охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх замаар тэднийг чадваржуулах, өсвөр үеийнхнийг болзошгүй бэрхшээлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг.

Оюу толгойн хяналт ТББ
Оюу Толгой Хяналт ТББ нь олборлох салбарын нийцлийн хяналт, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, судалгаа, сургалт, нөлөөллийн ажиллагаа явуулах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага. Хүний эрх, амьдрах орчны эрхийг хамгаалах эрхэм зорилгынхоо хүрээнд Оюу Толгойн Хөрөнгө оруулалт (ХО)-ын гэрээний хэрэгжилт, уул уурхай ба гадаадын хөрөнгө оруулалт бүхий бизнесийн үйл ажиллагааг хүний эрх, байгаль хамгаалах тухай МУ-ын Үндсэн хууль, олон улсын эрх зүйд нийцүүлэх явцад хяналт тавих, зөрчилд хариуцлага хүлээлгэх, шудрага байдлыг сэргээн тогтоолгохоор ажилладаг.

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ
2010 оны 10 дугаар сард залуу эмэгтэйчүүдийн санаачлага, сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан. Эрхэм зорилго: Хүн бүрийн эрхэм чанар, хүний эрхийг хангасан хүчирхийллээс ангид нийгмийг бүтээхэд манлайлах бөгөөд энэхүү үйл явцын хүрээнд хүний эрхийн мэдрэмжтэй, сонголтоороо өөрийгөө бүтээх чадвартай, өөртөө итгэлтэй, эрх чөлөөндөө хайртай залуучууд, тэр дундаа залуу эмэгтэйчүүд хөгжин, чадавхжих боломжтой чөлөөт, нээлттэй, үржил шимт хөрс мэт орчныг бүрдүүлэн, өөрсдийн хүрээгээ улам бүр тэлэхэд оршино.



Хүний эрх хөгжил төв
Танилцуулга: Хүний эрх хөгжил төв нь 1998 онд хүний эрхийн идэвхитнүүд, хуульч судлаачдын санаачлагаар байгуулагдсан ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Бид одоогоор:
- Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр
- Хүний эрхийн нөлөөллийн хөтөлбөр
- Хамт олонд суурилсан хөгжлийн хөтөлбөр гэсэн үндсэн 3 хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Дээрх үндсэн хөтөлбөрүүдээс гадна хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, хөгжлийн албан ёсны зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжил дэх иргэний нийгмийн үүрэг ролийг нэмэгдүүлэх, олон улсын хүний эрхийн механизмыг үр дүнтэй ашиглах зэрэг чиглэлүүдээр тодорхой үйл ажиллагаануудыг явуулдаг.
Бид дээрх чиглэлүүдээр хүний эрх, хууль эрх зүйн нөлөөлөл, өмгөөлөл, мониторинг хийх, судалгаа явуулах, зөвлөмж боловсруулах, мэдээлэл түгээх, сургалт, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, ном, гарын авлага хэвлэн түгээх, дотоод гадаадын байгууллагуудтай сүлжээ холбоонд нэгдэх, олон нийтийн кампанит ажил зохион байгуулах, орон нутгийн иргэдийг идэвхижүүлэх, чадавхижуулах ажлуудыг хийж байна.
Хүний эрх хөгжил төв Удирдах зөвлөлийн 5 гишүүн, 9 гүйцэтгэх ажилтан, оффисын тоног төхөөрөмж, цэвэрлэгээ хариуцсан 2 гэрээт ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Австралийн залуу амбан сайд хөтөлбөр, Олон улсын ахмад хуульчдын төсөл, Норвегийн гадаад хэргийн яамны Фрэдскорпсэт сангийн Өмнөдөөс өмнөд залуучууд солилцооны хөтөлбөрийн дагуу гадаадын сайн дурын ажилтан, зөвлөхүүдийг авч ажиллуулдаг.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь хүний эрхэм чанар, аюулгүй, халдашгүй, хэнээс ч хараат бус байх жам ёсны эрхийг хангахын төлөө ажилладаг, төрийн аливаа нам, хүчин, шашны урсгал, чиглэлээс ангид, хараат бус, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг ТББ юм. 1995 онд байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагааг Монгол улсад анх удаа явуулж эхэлсэн. ХЭҮТ нь үндэсний хэмжээнд үйлчилгээ, нөлөөллийг хослуулан ажилладаг, 19 салбар, 7 хамгаалах байраараа дамжуулж олон нийтэд хүрдэг.

Эмэгтэйчүүд амьдрал төв
Өрх толгойлсон, олон хүүхэдтэй, амжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх зорилготой.

“Эмэгтэй удирдагч сан” ТББ
Эмэгтэй Удирдагч сан нь 2000 онд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр анх байгуулагдсан нийгэмд үйлчилдэг, ашгийн бус байгууллага.
Эрхэм зорилго: Эмэгтэй Удирдагч Сан нь Эмэгтэй Удирдагч Сан ньжендэрийн тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдийн манлайлалыг хөгжүүлж, нийгмийн бүх салбар болоод төрийн бүх шатны байгууллагад хүчирхэг, эрх мэдэлжсэн, манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэх, сургах, чадваржихад хувь нэмрээ оруулна. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангаж, сайн засаглалд манлайлалыг сайжруулж, жендэрийн үзэл баримтлал, мэдрэмжтэй хууль эрх зүй, бодлого хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хүний нөөц, чадавх, боломжийг бүрдүүлэн, жендэрийн тэгш байдлын тухай ойлголтыг олон нийтийн амьдрал, гэр бүл, төрийн бодлого, нийгмийн асуудалд тусгахад нөлөөлж, ядуурлыг бууруулж, хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулна.

“Эрчүүд-Эрүүл гэр бүл төв” ТББ
2005 онд байгууллагдаж үйл ажиллаггаагаа эхэлсэн. Бидний зорилго: Нийгмийн эмзэг давхарга болох орон гэргүй, тэнэмэл иргэдэд, орон нутгаас шилжиж ирээд хот суурин газрын амьдралд хөлөө олж чадахгүй архидан мансууран донтох өвчтэй болсон иргэдэд архины хамаарлаас гарахад туслан нийгэмшүүлэх, зөв амьдрах зорилго, итгэл үнэмшилийг төлөвшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх. Эрэгтэйчүүдийн дунд тогтсон эрх мэдлийн тэгш бус байдал, хүчирхийллийг дэмжин тэтгэдэг хэвшмэл ойлголт, соёлын сөрөг хэм хэмжээг өөрчлөх замаар гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хувь нэмрээ оруулах юм.

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ
“Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн тасралтгүй, туушдаа ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Бидний алсын хараа эрүүл аюулгүй нийгмийн төлөө бодлогод нөлөөлөх, олон нийтийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар өөрчлөх зорилго дор нэгдсэн салбар бүрийн залуусын нэгдэл юм.
Байгууллагын бүтэц: “Хөөрхөн Зүрх” ТББ нь Удирдах зөвлөлийн 7 гишүүнтэй (57% нь эмэгтэй 43% нь эрэгтэй). Нийт 32 үндсэн гишүүд, 40 сайн дурын ажилтантай. Ажлын албанд бүтэн болон хагас цагийн 10 ажилтан ажиллаж байна. Ажлын албаны гишүүд маань Нийгмийн ажилтан, Сэтгэлзүйч, Эрхзүйч болон Сэтгүүлч мэргэжилтэй болно.

Тува эмэгтэйчүүдийн АВАМ холбоо
Тус ТББ нь 2014 онд байгуулагдсан, Удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, үүсгэн байгуулагч нь А.Ариунаа. Одоо Улаанбаатар хотод төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Мөн Дархан, Эрдэнэт хот, Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ аймаг болон Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Орхон-жимс ногоо, Төв аймгийн Заамар зэрэг сумдад салбар зөвлөлүүд ажиллаж байна.


Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол мэдлэг олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын, шашны бус, улс төрийн бус, төрийн бус байгууллага юм. Нийгэмлэг нь 1994 онд байгуулагдаж, 1996 оноос Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо (ОУГБТХ)-ны гишүүн, 2005, 2010, 2019 онуудад Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн, 2015 оноос НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны ТББ болон ажиллаж байна. 15 аймгийн өсвөр үеийн төвүүдээр дамжуулан өсвөр үе, хүүхэд залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулдаг.
