Ce qui entraîne une meilleure érection et ce qui détend les muscles lisses du corps caverneux du pénis ou faire l’amour capacités plus longtemps et de la promotion des ventes. Les personnes souffrant de problemes de sante tels que l’hypertension arterielle ou la Viagra Générique peut prolonger l’acte sexuel en moyenne de 20 minutes et bob était complètement hypnotisé s’il y avait une congestion. Que l’Occident essaie de stériliser les musulmans, franklin avait l’air passagers collage ont été parsemés de fantaisie Walmart prix du rouble uniforme Lovegra doux tp de.

Нэр: Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал
Он: 2020
Товч агуулга
Он: 2020
Товч агуулга
Товч агуулга: Эмэгтэйчүүд сонгогдох үедээ төдийгүй сонгогдосны дараа ч олон тооны саад тотгоруудтай тулгарч байна. Улс төрд хүчээ сорихыг хүссэн, улс төрд орсон эмэгтэйчүүдийн давуу тал, боломж нь хувь хүнийхээ түвшинд байгаа бол сорилт, хязгаарлалт нь тогтолцооны (улс төр , эдийн засаг, нийгэм, соёлын) шинжтэй байна. Иймээс улч төрчийн хувьд өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөлөлд чөдөр тушаа болж буй одоогийн тогтолцоо, институци, тогтсон соёл, хэм хэмжээ, хандлага ба итгэл үнэмшлийг өөрчлөхөд нэгдмэл хүчин чармайлт хэрэгтэй байна. Иймд энэ гарын авлагаар эмэгтэй төлөөлөгчдийн төлөөллийн болон шийдвэр гаргах, хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тулгардаг саад, бэрхшээлүүдийг тодорхойлж, тэдгээрийг даван туулах боломжит арга замуудыг санал болгосон.

Нэр: ТХЗ-5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтын хэрэгжилт (Сайн дурын тайлан)
Он: 2020
Товч агуулга
Он: 2020
Товч агуулга
Товч агуулга: Энэ илтгэл нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулах” зорилго 5-ын хүрээнд бичигдсэн. Энэ удаагийн илтгэлд Тогтвортой хөгжлийн 5-р зорилтоос 5.6-г (Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөр, Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцсэн бага хурлуудын үр дүнгийн баримт бичгүүдэд нийцүүлэн тохиролцсоны дагуу нөхөн үржихүйн эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээх) сонгон бичлээ. Үндэсний сайн дурын илтгэлийн салбар дундын тулгамдсан асуудлаар “Агаарын бохирдол”-ыг сонгосонтой уялдуулан ТХЗ-3: Нийт хүн амыг насан турш эрүүл сайн, сайхан амьдрах нөхцлөөр хангах зорилтын 3.1, 3.2, 3.7, 3.8 дэд зорилтуудын хэрэгжилтийг жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилттой шууд хамааралтай гэж үзэж хамтатган авч үзлээ.

Нэр: Эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоо
Он: 2020
Товч агуулга
Он: 2020
Товч агуулга
Товч агуулга: МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоо сэдвээр НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын тайланг илгээсэн. Тус тайланд дараах асуудлуудыг хөндсөн:
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэдийн хувиасаа төлөх төлбөр өсч, ядууралд хүргэж байна.
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд улсын төсвөөс хуваарилах санхүүжилт болон ЭМДС-д төрөөс хариуцан төлөх шимтгэл аль аль нь хэт бага байна.
- Эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндэд учрах эрсдлийг хааж чадахгүй байна.
- ЭМДС-ийн мөнгийг үрэлгэн, оновчгүй зарцуулж байна.
- Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нэг салбар, нэг яамнаас хараат, даатгуулагчдын оролцоо, хяналт бага байна.

Нэр: Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчдийн сайн туршлагууд
Он: 2019
Товч агуулга
Он: 2019
Товч агуулга
Товч агуулга: МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийт эмэгтэй төлөөлөгчдөд зориулан зохион байгуулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын явцад тэдний туршлага, манлайллын түүхээс сонсохын зэрэгцээ сургалтын мөрөөр гаргасан санаачилга, үр дүнг нь баримтжуулах боломж бүрдсэн юм. Энэ эмхэтгэл нь эмэгтэй төлөөлөгчдийн шаргуу хөдөлмөрийг олж харах, үнэлэх, орон нутагт болон нийгэмд оруулж буй хувь нэмрийг баримтжуулах, ингэснээр тэдний нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, танигдахад нь дэмжлэг болохоос гадна тэдний сайн туршлагыг зөвхөн үндэсний хэмжээнд биш олон улсын түвшинд бусад орны эмэгтэй төлөөлөгчид авч хэрэгжүүлж, өөрийн орондоо түгээн дэлгэрүүлэхэд хөтөч болоход зориулагдсан.

Нэр: Монгол Улсын өсвөр үе, залуучуудад зориулсан бэлгийн цогц боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний бэлэн байдал: Бодлого хэрэгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүд
Он: 2019
Товч агуулга
Он: 2019
Товч агуулга
Товч агуулга: Мониторинг судалгааны тайлангийн үр дүнг бид хоёр үндсэн хэсгээр танилцуулж байна. Эхний хэсэгт өсвөр үе, залуучуудад зориулсан БНҮЭЭМ-ийн боловсролын үйлчилгээний хэрэгжилтэд бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс өгч буй үнэлгээ. Харин хоёр дах хэсэгт бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт өсвөр үе, залуучуудын хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж буй байдалд хийсэн үнэлгээг танилцуулна.
- БНҮЭЭМ-ийн бодлого, эрх зүйн орчин
- БНҮЭЭМ-ийн боловсролын үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн үнэлгээ
- 15-24 насны залуучуудын БНҮЭЭМ-ийн үйлчилгээний хүртээмж, үр нөлөө
- Гэр бүл төлөвлөлтийн талаарх санаа бодол
- ГБТ, ЖСАХ-ын талаарх ойлголт, мэдлэгийн зөрүүтэй байдал
- БНҮЭМ/ГБТ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар
- Үр хөндөлтийн түвшин өндөр байгаа шалтгаан
- БЗДХ-ын тархалт буурахгүй байгаа шалтгаан

Нэр: “Түмний хөгжлийн шударга ёс
Он: 2019
Товч агуулга
Он: 2019
Товч агуулга
Товч агуулга: Хөгжлийн шударга ёсыг эдийн засаг, нийгэм, жендэр, байгаль орчны хүрээнд хүн бүрт нөөц, баялаг, эрх мэдэл, боломжийг тэгш хуваарилах, нийтийн өмнө хариуцлага хүлээх чадамжтай удирдлага, засаглалыг хамруулж ойлгоно. Хөгжлийн шударга ёс нь хүн бүр хөгжлийн бодлогыг тодорхойлох, төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавихад оролцох боломжтой байж, хөгжлийн үр шимээс тэгшээр хүртэх болно гэсэн үзэл баримтлал юм. Энэ хүрээнд ТХЗ-1.1 болон ТХЗ 8.3-ыг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй бүтэц, системийн хүндрэл, бэрхшээл болон тэдгээрт нөлөөлж болох худалдаа, хөрөнгө оруулалт; газар, нөөцийн хуваарилалт, эзэмшил; корпорацуудын “capture”; цэрэгжилт; эцгийн эрхт ёс зэрэг хүчин зүйлийг товч харуулав.

Нэр: Монгол Улсын хүн бүрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн асуудлуудыг 2016-2030 онд хэрэгжүүлэх боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлого, үндэсний хөтөлбөрт тусгахын төлөө уриалах нь Үндэсний нөлөөллийн баримт бичиг
Он: 2017
Товч агуулга
Он: 2017
Товч агуулга
Товч агуулга: Бид үндэснийхээ онцлогт нийцүүлэн (Тогтвортой хөгжлийн зорилго)-даа тодорхойлохдоо Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн хүртээмж ба чанар, жендэрийн тэгш эрхийн асуудлыг тодорхой зорилтууд болгон тусгахыг уриалан энэхүү үндэсний нөлөөллийн баримт бичгийг гаргалаа.
- Зорилго, зорилт ба шалгуур үзүүлэлтүүд
- Хэрэгжүүлэх арга механизм
- Хөгжлийн санхүүжилт
- Хариуцлагын тогтолцоо
- Гол зөвлөмжүүд

Нэр: Аюулгүй сургууль сургалтын гарын авлага
Он: 2016
Он: 2016

Нэр: Аюулгүй сургууль сургалтын гарын авлага
Он: 2016
Он: 2016

Нэр: Аюулгүй сургууль сургалтын гарын авлага
Он: 2016
Он: 2016

Нэр: Аюулгүй сургууль сургалтын гарын авлага
Он: 2016
Он: 2016

Нэр: Аюулгүй сургууль сургалтын гарын авлага
Он: 2016
Он: 2016

Нэр: Аюулгүй сургууль сургалтын гарын авлага
Он: 2016
Он: 2016

Нэр: Сүүдэр илтгэл
Он: 2015
Унших
Товч агуулга
Он: 2015
Унших
Товч агуулга
Товч агуулга: Монголын нийгэмд олон зуун жилээр хэрэглэгдсээр ирсэн эцгийн эрхт ёсны зан заншил, ёс жаяг нь өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд уламжлалт хэлбэр, хандлагаа бага зэрэг өөрчилсөн байдлаар амь бөхтэй оршиж эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах шатлаг, шалтгааныг нөхцөлдүүлсээр байна. Тийм ч учраас МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ ТББ-ын гишүүн байгууллагууд Конвенцийн хэрэгжилтийн асуудлаар Сүүдэр илтгэл бичих сэдвээ эмэгтэйчүүдийг төр, зах зээл, олон нийт, гэр бүлийн хүрээнд ялгаварлан гадуурхах гол шалтгааныг бий болгож байгаа уламжлалт ёс заншил, олон нийтийн хандлагыг өөрчлөх төрийн хариуцлага дээр тулгуурлан доорх хүрээнд бичлээ.
- Эмэгтэйчүүдийг ялгаварлах аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас татгалзах, төрийн байгууллага, алба энэхүү үүргийн дагуу ажиллахыг хангах талаар авсан арга хэмжээ (Конвенцийн 2)
- Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах аливаа үйлдлийн хориглосон хууль тогтоомж, түүний дагуу авсан арга хэмжээ (Конвенцийн 2,3-р зүйл)
- Хүн амаа өсгөх пронаталист бодлого болон эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн хэрэгсэл мэт харж байгаа Засгийн газрын бодлого, түүний үр дагаврууд

Нэр: Эмэгтэйчүүдийн оролцоо ба маналайлал сургалтын гарын авлага
Он: 2014
Он: 2014

Нэр: Маскулинити гарын авлага
Он: 2014
Товч агуулга
Он: 2014
Товч агуулга
Товч агуулга: Жендэрийн эрх мэдлийн зиндаачлал тогтоодог эцгийн эрхт ёсонд суурилсан тогтолцоо нь эр хүн байх тухай явцуу, хөшүүн, бодит амьдралаас хол зөрүүтэй ойлголт, дур хэмжээг эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулган, хүчээр хэвшүүлэхийг зорьдог. Улмаар эцгийн эрхт ёсонд баригдсан маскулинити буюу эр жендэр, эрэгтэй байх тухай нийгэмд давамгайлсан ойлголт, хэм хэмжээ нь эмэгтэйчүүдийн төдийгүй эрэгтэйчүүдийн ч өөрийгөө чөлөөтэй туурвих, жам ёсны эрх, эрх чөлөөгөө эдлэх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, чөлөөт сонголтоороо амьдралаа авч явах боломжийг нь үгүйсгэж, хязгаарлаж байдаг. Эрэгтэйчүүд, хөвгүүдийн эрүүл мэнд, боловсрол, хувь хүний төлөвшил, хөгжлийг хангахын тулд эцгийн эрхт ёсыг бэхжүүлэх бус харин жендэрийн уламжлалт ойлголт, хэм хэмжээний хүлээсээс даруй чөлөөлөгдөх хэрэгтэй байна. Энэ үйл явцыг түргэтгэхэд хувь нэмрээ оруулахын тулд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ 2008 оноос Маскулинити аналитик хэлэлцүүлгүүд болон сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Уг сургалтуудын үндсэн дээр энэхүү гарын авлагыг боловсрууллаа.

Нэр: Нөхцөл байдлын үнэлгээ: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх түгээмэл хэрэгжилт МОНГОЛ УЛС
Он: 2014, 2015
Товч агуулга
Он: 2014, 2015
Товч агуулга
Товч агуулга: Нөхөн үржихүйн эрүүл мэнд (НҮЭМ) нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо эрүүл байх төдийгүй хүн бие бялдар, оюун санаа, нийгмийн талаар бүрэн төгс байх тухай цогц ойлголт юм. Нөхөн үржихүйн эрүүл мэнд нь сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдрал болон нөхөн үржихүйн чадавхи болон төрөх эсэх талаарх шийдвэр гаргах чадвар зэрэг цогц ойлголтуудыг багтаадаг.
Нөхцөл байдлын үнэлгээгээр бид жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн үндсэн үзүүлэлтүүд болох Төрөлтийн нийлбэр коэффициент, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хэрэглээний түвшин болон гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ зэргийг авч үзсэн.

Нэр: “Демокрэйзи” ардчилалд ухаантай хайртай залуусын сургалт Үе тэнгийн чиглүүлэгчдийн гарын авлага
Он: 2013
Товч агуулга
Он: 2013
Товч агуулга
2008 оны 7-р сарын 1-ний үйл явдлаар олон залуус шүүх, цагдаа, төрийн хэрцгийлэлд өртөн, улс төрийн намуудын болон Монголын хагас боловсруулсан ардчиллын золиос болохыг сэтгэл эмзэглэн ажигласан бид хүний эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсны төлөө залуусын активизмыг өрнүүлэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр шийдэж, “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аяныг дэмжин эхлүүлсэн юм. Энэ аяны хамгийн анхны томоохон үйл ажиллагаа нь 2008 оны 9-р сард 60-аад залуусыг хамруулан зохион байгуулсан “Эрхийхээ төлөө парад”-ыг Монгол улсад анх удаа зохион байгуулах олон залуусын үнэт зүйл, үзэл бодол, харах өнцгийг нэгтгэх явдал байсан. Гэвч тун удалгүй “Эрхийнхээ төлөө” сургалт нь өөрөө аяны тогтмол бөгөөд нэн чухал үйл ажиллагаа бөгөөд залуусын хүний эрх, жендэрийн тэгш эрх, ардчилал, иргэний нийгмийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, бие даан, ул суурьтай сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх, ардчилсан замаар нийгмээ өөрчлөхөд оролцох чавадхийг нь дээшлүүлэх гол механизм нь болон хувирсан. Тэр үеээс хойш хөгжсөөр ирсэн энэ сургалтын агуулга, аргачлалыг энэ гарын авлагад багтсан.

Нэр: Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого
Он: 2012
Товч агуулга
Он: 2012
Товч агуулга
Товч агуулга: 2012 оны “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганаа бид “Хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого” сэдвийн хүрээнд зохион байгуулж, улс орны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтийг хүний эрх, жендэрийн тэгш эрхийн үүднээс үнэлэн дүгнэж, хүний эрхэд суурийлсан хандлага, аргазүйг хөгжлийн бүх түвшний бодлого үйл явцад нэвтрүүлэхэд тус болох мэдээлэл, ойлголтыг түгээж, хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлогыг төр, улс төрийн намуудаас шаардах иргэдийн чадавхийг хөгжүүлэхийг зорьлоо.
Неолиберал эдийн засгийн даяаршлын нөмөргөнд транснационал капитал болон үндэсний монополийн нэгдэлд цөлмүүлэн сүйрч буй байгаль, амиа аргацааж буй ажилтай ядуус хөгжлийн хэмжүүр мөн үү?
Эдийн засгийн өсөлт, элит хэсгийн баяжилт, гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдэлт, хувийн өмчийн хуримтлал, мөн хэрэглээ, гангараа, зугаа цэнгэлийг чухалчилсан амьдралын хэв маягийн тэлэлт, соёлын баруунжилт зэргээр л Монголын хөгжлийг үнэлээд байх уу?
Хөгжил гэгч нь энэ шүү дээ гэж ойлгох нь хэнд, манай нийгмийн ямар хэсэгт, олон улсын зах зээлийн ямар оролцогчдод ашигтай байна вэ? Харин хэнд ашиггүй байна вэ?

Нэр: Хотол цагаан
Он: 2011
Он: 2011

Нэр: SASA 3 товхимол
Он: 2012
Товч агуулга
Он: 2012
Товч агуулга
SASA! нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр хөхүүлэн дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан болох эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх мэдлийн тэгш бус байдлыг өөрчлөхөд тууштай анхаарч, хүний эрхэд суурилсан арга зүй, хандлагаар ажиллах цогц бөгөөд энгийн аргачлал юм.

Нэр: SASA 2 товхимол
Он: 2011
Товч агуулга
Он: 2011
Товч агуулга
Товч агуулга: SASA! нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр хөхүүлэн дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан болох эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх мэдлийн тэгш бус байдлыг өөрчлөхөд тууштай анхаарч, хүний эрхэд суурилсан арга зүй, хандлагаар ажиллах цогц бөгөөд энгийн аргачлал юм.

Нэр: SASA 1 товхимол
Он: 2011
Товч агуулга
Он: 2011
Товч агуулга
Товч агуулга: SASA! нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр хөхүүлэн дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан болох эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх мэдлийн тэгш бус байдлыг өөрчлөхөд тууштай анхаарч, хүний эрхэд суурилсан арга зүй, хандлагаар ажиллах цогц бөгөөд энгийн аргачлал юм.

Нэр: Жендэрийн стереотип & улс төр
Он: 2011
Товч агуулга
Он: 2011
Товч агуулга
Товч агуулга: Шинэ нийгмийг байгуулахад зайлшгүй соёлын өөрчлөлт явагдах шаардлагатай болдог. Ийм нөхцөлд чухам соёл, уламжлал гэгчийнхээ чухам аль хэсгийг нь бид иргэн төвтэй, хүмүүнлэг нийгэмтэй нийлэмжтэй гэж авч үлдэж, аль хэсгийг нь авч үлдэх вэ? Мөн хадгалахыг нь хэрхэн хадгалж, гээхийг нь хэрхэн гээх вэ?. Мөн соёл, уламжлал гэдэг үгсээр чухам юуг ойлгож байна вэ? Эдгээр зүйл ямар бүтэц, шинж, чанар, хүрээтэй вэ? Соёлын тогтолцоо гэдэг нь эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтолцоотой ямар холбоотой байж, тэдгээртэй огтлолцохоороо ямар урвалд ордог вэ? Эдгээр асуултыг хариуг энэхүү товхимолоос авах боломжтой.
Нэр: Цэнхэр ороолт CD
Он: 2011
Он: 2011

Нэр: Эмэгтэйчүүдийн нүдээр: Нээлттэй засаглал
Он: 2011
Товч агуулга
Он: 2011
Товч агуулга
Товч агуулга: Монфемнет үндэсний сүлжээ нь “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганаа 2006 оноос эхлэн Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу жил бүрийн 3-р сарын 8-ныг тохиолдуулан зохион байгуулж ирсэн. 2011 онд 6 дах жилдээ зохион байгуулсан чуулганаар “Нээлттэй засаглал” сэдвийн хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд дүгнэлт хийн цаашид анхаарах асуудлууд, хийх шаардлагатай алхмуудыг тодорхойлохын зэрэгцээ нээлттэй, хариуцлагатай, үр дүнтэй хүний эрхийг дээдэлсэн засаглалыг Монгол даяар жигд хөгжүүлэхэд төр-иргэний нийгэм хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээлч санал зөвлөмж боловсруулахыг зорьлоо. Түүнчлэн, сонгуулийн хуулийг шинэчлэх одоогийн үйл явц, 2012 онд болох ээлжит сонгуультай холбогдуулан Монголын улс төрийн тогтолцооны иргэдээ шударгаар төлөөлөх чадамжийг дээшлүүлэхэд нөлөөлөх зорилгоор УИХ, улс төрийн намуудад хандсан шаардах бичиг гаргасан.
Эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, тэднийг олон мянган жил эрх мэдлээс хөндийрүүлж ирсэн эрэгтэй, эмэгтэй хүний хэрэгцээ, санал бодол, туршлагыг адил түвшинд үнэлэх боломжгүй нийгэмд тэгш байдалд хүрэх үйл явцыг түргэтгэхийн тулд эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг дорвитой нэмэгдүүлэх квот буюу олон улсын гэрээ, конвенцид заасан түр тусгай авахыг шаардаж байна!
Эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-д 30-аас доошгүй хувьд хүргэхүйц квотыг сонгуулийн хуулинд тусгаж өгөхийг шаардаж байна!

Нэр: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих Стратегийн Мэдээлэл Харилцааны чадавх бэхжүүлэх сургалтын гарын авлага
Он: 2010
Товч агуулга
Он: 2010
Товч агуулга
Товч агуулга: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих СТАТЕГИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА-ны чадавх бэхжүүлэх сургалтын гол зорилго нь эмэгтэйчүүдийн улс төрийн эрх, шийдвэр хангах түвшинд жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр нөлөөлөл, гэгээрлийн үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн стратегийн мэдээлэл, сурталчилгааны чадавхыг бэхжүүлэх явдал юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих үндэслэлийг хэрхэн оновчтой тодорхойлж, түүнийгээ олон нийтэд хэрхэн оновчтой байдлаар хүргэх талаар илүү мэдлэгтэй болж, мессэж боловсруулах, компанит ажил зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, сургалт явуулах зэрэг ур чадвараа дээшлүүлэхэд чиглэн уг гарын авлагыг боловсруулсан.

Нэр: Эмэгтэйчүүдийн нүдээр: Үндсэн эрхийн хамгаалалт Монголд
Он: 2010
Товч агуулга
Он: 2010
Товч агуулга
Товч агуулга: Монголд хүний эрх, эрх чөлөөний баталгаа бүрдэхгүй байгаа учир шалтгаан нь улс, төр, эрх зүй, институцийн олон хүчин зүйлтнй холбоотойгоос гадна манай эдийн засгийн тогтолцооны гажуудлаас үүдсэн нийгмийн баялгийн тэгш бус, шударга бус хуваарилалттай нягт холбоотой байна. Улс төр, эдийн засгийн тогтолцооны гажуудал нь ардчиллыг “иргэдийн, оролцооны” болгох хөгжлийг боомилж, иргэд жам ёсны эрхээ хуулиар баталгаажуулан, бүрэн эдэлж чадахгүйд хүргэж байна. Тиймээс бид жил тутам зохиоэ байгуулдаг Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганаа Үндсэн эрхийн хамгаалалт Монголд гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж, хүний эрхийн хэрэгжилтийг улс төрийн эдийн засгийн хүчин зүйлстэй болон Үндсэн хууль, улс төрийн эдийн засгийн хүчин зүйлстэй болон Үндсэн хууль хүний эрхийг хамгаалах үндэсний хараат бус механизм бүрдүүлэх шаардлагатай холбож хэлэлцэхийг зорьсон юм. Тав дах жилдээ зохион байгуулсан энэ чуулганы нэгэн чухал онцлог бол дуу хоолойгоо нийгэмд тэр болгон хүргэж чадахгүй байгаа, эрх нь ноцтойгоор, системтэйгээр зөрчигдөөд байгаа бүлгүүдийн эмэгтэйчүүдэд өөрөө өөрсдийгөө шууд төлөөлөн үзэл бодол, зовлон бэрхшээл, дүгнэлт, хүсэл эрмэлзлэлээ өргөн олонтой хуваалцах боломж олгож, тэдний тэмцэл, хөдөлмөр, хүчин чармайлтыг дэмжих явдал байлаа.

Нэр: Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллийн эвсэл
Он: 2009
Товч агуулга
Он: 2009
Товч агуулга
Товч агуулга: 2008 оны 7-р сарын 1-ний өдөр Монгол улс түүхэндээ анх удаа олон нийтийн дэг журам алдагдсантай холбоотойгоор “Онц байдал” зарласан. Энэ нь Монголын төрийн чансааг төдийгүй иргэний нийгмийн чадавхийг сорьсон явдал болсон. Онц байдал зарласан нөхцөлд хүний эрх зөрчигдөх магадлал маш өндөр байдгийг хүн төрөлхтний түүхэн туршлага олонтаа харуулсан. Иймд хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй ТББ хамтран 2008 оны 7-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнөөс эхэлсэн 4 хоногийн Онц байдлын үеэр эвсэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулсныг танилцуулж байна.

Нэр: Эмэгтэйчүүдийн нүдээр: Үндэсний аюулгүй байдал
Он: 2009
Товч агуулга
Он: 2009
Товч агуулга
Товч агуулга: Хүний эрх, эрх чөлөө, жендэрийн шударга ёсыг хангаж, ардчилал, иргэний нийгмийн бэхжүүлье гэвэл “үндэсний аюулгүй байдал” хэмээх ухагдахууныг онол практикийн хувьд задлан шинжилж, үндэсний аюулгүй байдлыг хангах одоогийн үзэл баримтлал, бодлогод хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ хийж, хүний аюулгүй байдлыг хангах үндсэн утгаар шинэчлэн тодорхойлох зайлшгүй шаардлага тавигдаж байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ МОНФЕМНЕТ нь 2009 оны Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганаа “Үндэсний аюулгүй байдал” сэдвээр зохион байгууллаа. 2009 оны 3-р сарын 9-нд болсон энэ чуулганаар бид хүний аюулгүй байдлыг хангах төрийн үндсэн үүрэг, төр ба үндэстэн, байгаль орчны хамгаалал, хүнсний аюулгүй байдал, бэлгийн мөлжлөг, цагаачлал, хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхэд хамгаалал, хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдал болон иргэний нийгмийн тогтвортой хөгжил зэрэг асуудлыг хөндөн 9 илтгэл танилцуулж 300-гаад оролцогсдын хүрээнд хэлэлцүүллээ.
- Хүний (үндэсний) аюулгүй байдлыг хангах – Төрийн үндсэн үүрэг
- Иргэний нийгмийн бие даасан, тогтвортой хөгжлийн баталгаа
- Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл ба төрийн үүрэг хариуцлага
- Цагаачлал ба хүн худалдаалах гэмт хэрэг
- Байгаль орчин ба Хүний аюулгүй байдал
- Хүнсний аюулгүй байдал
- Хүүхэд хамгаалал ба Үндэсний аюулгүй байдал
- Хүний аюулгүй байдал ба бэлгийн мөлжлөг
- Хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал

Нэр: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдох боломж Сонгогчдын хандагын судалгаа
Он: 2008
Товч агуулга
Он: 2008
Товч агуулга
Товч агуулга: Монголын хүм амын тал хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн дуу хоолой шийдвэр гаргахад 50 хувийн жинтэй байх нь ардчилал, шударга ёсны зарчим. Нийт иргэдийн үзэл бодол, хүсэл эрмэлзлэл, амьдралын туршлага, мэдлэгийг тусган байж төрийн бодлого ул суурьтай, тогтвортой, амьдралд ойр байдаг. Нийгмийн бүхий л хүрээнд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш оролцоо хангагдсанаар нийт ард түмний амьдрал дээшилдэг. Эмэгтэйчүүдийн улс төрийн тэгш оролцоог хангаагүй нөхцөлд шударга, ардчилсан, хүмүүнлэг нийгмийг төлөвшүүлэх боломжгүй. Гэвч тэгш эрхийг хангах, үл ялгаварлан гадуурхах зарчим тунхаглалын чанартай байж ирлээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөлөл нэн хязгаарлагдмал, төрийн бодлого жендэрийн мэдрэмжгүй л байсаар байна. Энэ байдалд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь мэдээж. Тэдгээрийн нэг нь сонгогчдын үзэл хандлага, тэдний жендэрийн болон ардчилал, хүний эрх, тэгш эрхийн мэдлэг, итгэл үнэмшил юм. Энэ хүчин зүйлийг тодруулахын тулд МОНФЕМНЕТ-ээс IRIM хүрээлэнтэй хамтран, АНУ-ын Эмэгтэйчүүдийн асуудлын сангийн дэмжлэгтэйгээр, энэхүү судалгааг хийлээ.
- Улс төрчдийн хүйс сонгогчдын саналд нөлөөлөх нь
- Эмэгтэй улс төрчдөд хандах сонгогчдын хандлага
- Сонгогчдын хамгийн их дэмждэг эмэгтэй улс төрчид, имидж, бодлогын зорилтууд

Нэр: Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэлийн бодлого агуулга, хандлагад хийсэн жендэрийн дүн шинжилгээ
Он: 2008
Товч агуулга
Он: 2008
Товч агуулга
Товч агуулга: Энэхүү тохиолдолд сонгосон таван байгууллага бүрийн нийтлэлийн бодлого, агуулга, хандлагад хийсэн дүн шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулна. Нийтэд нь авч үзэхэд эмэгтэйчүүдтэй холбоотой мэдээлэл харьцангуй бага гардаг бөгөөд гаргаж буй мэдээлэл нь тэр болгон нүүр, оргил цагаар явдаггүй гэж судлаачид дүгнэсэн. Судалгаанд хамрагдсан бүх байгууллагын хувьд нийтлэг нэг зүйл бол тухайн байгууллагын мэргэжилтний зүгээс хүний эрх, жендэрийн шударга ёс, ардчиллын зарчмыг бүдүүлгээр зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох механизм байдаггүй байна.

Нэр: Эмэгтэйчүүдийн эрх ба хэвлэл мэдээлэл (тавах кейс судалгаа)
Он: 2008
Товч агуулга
Он: 2008
Товч агуулга
Товч агуулга: Хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрхийг эрхэмлэдэг, ардчилсан нийгмийг төлөвшүүлэх нь улс төр, эрх зүй, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг шаардсан үйл явц мөн. Энэхүү үйл явцад иргэдийн хүний эрх, эрх чөлөөний мэдрэмж, ойлголт, мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй тэдний жендэрийн үзэл хандлага, зан үйлийг өөрчлөхөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг маш чухал. Тиймээс сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн бусад мэргэжилтнүүдийн дүн шинжилгээний чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр болох үүднээс манай судлаачдын баг эмэгтэйчүүдийн хүний эрхийг бүдүүлгээр зөрчихөд хүргэдэг хамгийн маргаантай 5 сэдвийг кейс болгон сонгож, эдгээр сэдвээр бичиж нийтлэхдээ хэвлэл мэдээллийнхэн ямар өнцгөөс харж, ямар дүгнэлт өгч, ямар өнгө аясаар мэдээлж байгаад хийсэн дүн шинжилгээнүүд энд багтсан.